Олон улсын Олимпийн хорооны албан ёсны вебсайтад энэ талаар мэдээлсэн байна.
Жишээ нь, өнгөрөх Бямба гаригт 25 багц медалийн төлөөх тэмцээнүүдийг үзэхээр 719 мянган хүн Олимпийн паркад очсон бол, Лондонгийн төвөөр өнгөрсөн эмэгтэйчүүдийн триатлон /гурван төрөлт/ тэмцээнийг 60 мянган үзэгчид сонирхжээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан теннисний тэмцээний финалын шатанд өрсөлдсөн Британийн тамирчин Энди Маррее, Швейцарийн Роджер Федерер нарын тоглолтыг 15 мянган үзэгч /Уимблдоны кортуудын дэргэд суурилуулсан том дэлгэцүүдээр үзсэн хүмүүсийг тооцохгүйгээр/ сонирхсон байна. Мөн янз бүрийн хотуудад олон зуун мянган хүмүүс тусгайлан бэлдсэн газруудад олимпийн тоглолтуудыг үзэж байгаа аж.
“Лондонгийн цэнгэлдэх хүрээлэн болон бусад газруудад хүмүүс хэрхэн тамирчдыг дэмжиж, тоглолтуудыг сонирхож байгааг бид мэдэрч байна. Би 18 төрлийн тэмцээнүүдийг сонирхож байхдаа янз бүрийн албаны хүмүүстэй их уулзаж ярилцаж байхад тэд тэмцээний зохион байгуулалтын асуудалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа” хэмээн ОУ-ын Олимпийн хорооны гүйцэтгэх захирал Жильбер Фелли өгүүлжээ.
Лондонгийн Олимпийн тоглолтууд долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны өдрүүдэд явагдах юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )