Өнгөрсөн шөнө Монголчуудын хувьд дахин гайхалтай мөч тохиолоо. Энэ бол гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн дэвжээнээс хүрэл медалийн болзол хангасан явдал юм. Тэрбээр Узбекстаны боксчин Ясурбек Латиповтой тулалдсан. Н.Төгсцогт тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдсан ч дараах хоёр үед илт илүүрхэж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулсан юм. Ингэсэнээр тэрбээр улсаасаа олимпод медаль хүртсэн 22 дахь тамирчин боллоо.
Түүний дараагийн учраа 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алтан медальт, Европын аварга, ОХУ-ын тамирчин Миша Алоиан юм. Түүний дараагийн тоглолт Монголын цагаар бямба гаригийн 03.30 цагт болно.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )