"Лондон-2012" зуны XXX олимпийн наадамд эх орноо төлөөлөн чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин өрсөлдөх юм.
Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж байгаа бөгөөд олимпийн хөтөлбөрийн дагуу энэ 48 кг, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Чөлөөт бөхийн тэмцээнд тамирчдынхаа салхийг хагалан 48 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 63 кг-д С.Батцэцэг нар зодоглохоор болжээ.
Сугалаа ёсоор дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг эхний тойрогтоо Колумбын бөх Каролина Кастилло Идалготой барилдана. Тэрээр эхний өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогт Польш ба Аргентиний бөхчүүдийн ялсантай нь хүч үзэхээр сугалаа татжээ.
Харин 63 кг-д барилдах дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд байна. Хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуитай барилдахаар ажээ.
Маргааш эмэгтэйчүүдийн 55 кг болон 72 кг-ын жингийн барилдаанд С.Бямбацэрэн /55 кг/, О.Бурмаа /72 кг/ нар барилдах бол эрэгтэй бөхчүүд 10-наас тэмцээнээ эхлүүлэх юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )