ОЛИМП-2012: Оросын волейболын эмэгтэй шигшээгийн ялагдал хүнд цохилт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Өчигдөр Оросын волейболчин бүсгүйчүүд Бразилийн шигшээд хожигдсоноор олимпийн хагас шигшээд шалгарч чадсангүй.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү ялагдал нь Оросын волейболын түүхэнд маш таагүй үйл явдал боллоо хэмээн дүгнэж байна. Дэлхийн волейболын одод гэж болохоор хүчтэй тоглогчидтой атлаа хагас шигшээд шалгарч чадаагүй нь үнэхээр гунигтай явдал болжээ.

Ялагдлын гол шалтгаан нь холболт хангалтгүй байсан, боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй, нервийн хувьд өрсөлдөгчөөсөө сул байсан хэмээн үзэж байгаа аж.

Бразилийн бүсгүйчүүд группийн тоглолтын туршид тийм ч тогтвортой сайн бус тоглож байсан хэдий ч Оросуудтай үзэлцсэн энэ тоглолтоо гайхалтай сайнаар дуусгаж, дөрөвдүгээр байрнаас плей-оффд гарч чадсан байна.

Тэдний дараагийн учраа нь Японы шигшээ баг. Энэ баг нь сайн ч биш, муу ч биш дундаж баг учраас Бразильчууд финалд шалгарах боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин финалд ялах эсэхэд нь эргэлзээтэй байгаа юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top