Самбо бөхийн насанд хүрэгчдийн 2011 оны УАШТ дөрөвдүгээр сарын 18-20-нд Яармагийн спорт комплекст болно. Монголын самбо бөхийн холбоог олон жил үр бүтээлтэй удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн төрсөн хүү, УИХ-ын гишүүн Мөнх-Очир ноднин жилийн аравдугаар сард аавынхаа ажлыг авснаас хойших түүний анхны тэмцээн юм. УАШТ-д 20 гаруй байгууллага оролцох мэдүүлгээ өгчээ. Энэ жил манай самбочид Узбекстан /6 сар/, Литва /11 сар/ улсад зохиогдох тив, дэлхийн АШТ-д оролцоно.
Эх сурвалж: Таван цагираг
Сэтгэгдэл ( 0 )