Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр зодог тайлах уу

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Монголын спортын амьд домог Олимпийн алт мөнгөн медальт  МУ-ын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг зодог тайлж магадгүй гэж Английн “Guardian” сонинд бичсэн байна.  Лондонгийн олимпийн жудо бөхийн -100 кг-ийн жинд мөнгөн медиалаа гардсаныхаа дараа Түвшинбаяр  хэвлэлийн хуралд сууж чадаагүй. Түүнийг төлөөлж суусан  Монголын төлөөлөгч “Аварга өвдгөндөө хүнд бэртэл авсан. Өмнө ч өвдгөндөө хүнд бэртэл авч байсан. Монголд тэргэнцэр дээр сууж ирсэн. Бараг хоёр сарын турш тэргэнцэртэй байх болов уу. Тиймээс дахин жудогийн дэвжээнд гарахгүй байж магадгүй. Түвшинбаяр зодог тайлах талаар бодож үзнэ гэсэн” хэмээн ярьсан гэнэ. Тиймээс тус сониныхон Н.Түвшинбаярыг хүнд гэмтлээсээ болж хүчээр зодог тайлах нь хэмээн бичсэн байна. Түүнтэй аваргын төлөө хүч үзсэн ОХУ-ын Тагир Хайбулаев Н.Түвшинбаярыг өвдгөндөө бэртэл авсныг "Шагналаа гардахаар алхаж байх үед нь л мэдсэн" хэмээжээ.  Түүний зориг тэвчээрийг 1976 оны Монреалын олимпид өвдгөндөө хүнд бэртэл авсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг зааж дасгалаа дуустал үргэлжлүүлсэн Японы гимнастикийн тамирчин Шүн Фүжимотогийнхтой зүйрлэж бахархсан хүмүүс цөөнгүй байгаа юм.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top