Олимпийн эрхээ авах, дэлхийн аваргаа хүндэтгэх

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Байт харвааны шигшээ багийн найман тамирчин, гавьяат дасгалжуулагч Ц.Бадамхатаны удирдлагаар өдгөө Тайланд улсад хамтарсан бэлтгэл хийж буй бөгөөд дөрөвдүгээр сарын 21-27-нд Вьентьян хотноо “Laos Grand Prix” тэмцээнд цэц мэргээ сорино.дараа нь манай “Робин Гүүд” баг Хорват, Турк улсад болох Дэлхийн цомд харвасны дархаа оны гол гараа ДАШТ-д “зодоглохоор” долдугаар сарын эхээр Италийн Турин хотыг зорино. Энэ жил байтынхны хувьд онцгой жил бөгөөд 1996 оноос хойш тасарсан олимпийн эрхээ авах, 1971 онд Монголын спортын түүхэнд харваач Д.Дэмбэрэлийн анхны дэлхийн аварга цол хүртсэний 40 жилийн ойг тэмдэглэх давхар зорилттой шахуу ажиллаж байна.

Эх сурвалж: Таван цагираг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top