Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 3-0 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Сугалаагаар эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр одоо дөрөвний нэг шигшээд Латви болон АНУ-ын бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )