У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тулалдана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөрөвний нэг шигшээгийн учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж чадлаа. Тэрээр  мөнгөн медалийн төлөөх тоглолтоо орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 14.45 буюу Монголын цагаар 21.45 цагт хийх юм. Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны Денис Беринчиктэй тулалдана.
Шөвгийн наймд рингний эзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, жингийнхээ ангилалд AIBA-гийн чансааг тэргүүлж буй Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ 23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаатай өрсөлдөгчөө ялсан юм.
Ийнхүү олимпийн рингэнд Монголын хоёр ширэн бээлийтэн хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top