Тайландад саяхан өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах муай-тай боксын тэмцээнд манайхан амжилттай оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 34 орны ширэн бээлийтнүүд гар зөрүүлсэн энэхүү тулааны 51 кг-д Б.Мягмарсүрэн, 60 кг-д Ч.Шижир-Эрдэнэ нар хоёр, 54 кг-д Ц.Батболд, 63.5 кг-д О.Лхасүрэн нар тус тус гуравдугаар байр эзэлжээ. Эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Халиун мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна. Тамирчдын халз тулааны видео бичлэгийг www.kickboxing.mn сайтаас үзэх боломжтой. Дашрамд дурдахад, Тайландад гурван сар хамтарсан бэлтгэл хийсэн тулаанчид маань энэ сарын 14-19-нд Иранд болох Азийн АШТ-д нударга зөрүүлэх төлөвлөгөөтэй аж.
Эх сурвалж: Таван цагираг
Сэтгэгдэл ( 0 )