“Лондон 2012” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 72 кг-ын жинд МУГТ О.Бурмаа, 55 кг-ын жинд ОУХМ С.Бямбацэрэн нар зодоглож байгаа билээ.
С.Бямбацэрэн эхний тойрогтоо Шведийн София Мэттссонтой барилдахаар болсон байна. Тэрээр эхний учраагаа ялбал хоёрдугаар тойрогтоо БНСУ болон Тунисийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм. Харин 72 кг-д барилдах О.Бурмаа эхний тойрогтоо гоц мөргөөд байна. Иймд шөвгийн 16-д Канадын тамирчин Леа Марьем Лоррайн Каллахантай барилдах аж. Барилдаан 20.00 цагт эхлэх юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )