ОЛИМП-2012: Шарапова Лондонд хоолны хордлого болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Оросын алдарт теннисчин Мария Шарапова Лондонгийн олимпод оролцож байхдаа хоолны хордлогонд орсон ажээ.

Мария Монреалд зохиогдох тэмцээнд оролцож чадахгүй нь хэмээн америкийн теннисний алдарт сурвалжлагч Мэтт Кронин өөрийн микроблогтоо бичсэн байна.

Дэлхийн №3 теннисчний төлөөлөгчдийн өгүүлснээр олимпийн алтын төлөөх тоглолтын урьд шөнө хоолны хордлого болсноос алдарт тамирчин бүсгүй ганцаарчилсан төрөлд америкийн Серене Уильямст 0:1, 1:6 харьцаатай хожигдсон гэжээ.

Монреалын тэмцээний шагналын сан 2 сая ам. доллар болж өссөн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top