Лондонгийн олимпийн супер хүнд жинд өрсөлдөж байсан немецийн хүндийг өргөгч Маттиас Штайнер бараг 200 орчим кг хүнд штангаа алдан хүзүү нуруун хэсэгтээ буулгасан ажээ.
“Эмч нар ноцтой гэхээр гэмтэл олсонгүй” хэмээн германы хүнд атлетикийн ерөнхий дасгалжуулагч Франк Мантек мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр тамирчны бүхий л бие өвдөн, өнгөрөх шөнө олимпийн хотхонд хоносон ба өнөөдөр шинжилгээгээ үргэлжлүүлэхээр ахин эмнэлэг рүү явсан ажээ.
Бээжингийн олимпийн аварга тамирчин маань тэнцвэрээ алдан 196 кг штангаа өөр дээрээ унагажээ. Хүндийг өргөгч штангдаа даруулан унаж бусдын тусламжтайгаар хэрэгслийг холдуулан сугарч гарсан аж.
Маттиас Штайнер штангдаа дарагдан минут хэртэй болсон ба үүний дараа 29 настай тамирчин маань тэмцээнээ орхисон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )