Бага олимпийн чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

 “Баянхонгор-2012” бага олимпийн наадам тус аймагтаа өчигдөр гар бөмбөгийн төрлөөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр чөлөөт  бөхийн (эрэгтэй 60, 66, 84 эмэгтэй 48, 55, 59) кг-ын төрөлд 27 сумын 137 тамирчин өрсөлдөнө. Анх 2008 онд зохион байгуулагдахад 14 сумын 80 гаруй тамирчин өрсөлдөж байсан аж. Иймд зохион байгуулагчид таатай хүлээж авч “2016 онд УАШТ болж байгаа юм шиг болох нь” хэмээв. Энэхүү наадам дөрвөн жилд нэг удаа дэлхийн их олимпийн наадамтай давхцан явагдах болсноороо онцлог юм. Шүүгчдээр МҮЧБХ-ноос ажиллаж байгаа нь орон нутагт болж байгаа ч мэргэжлийн түвшинд зохион байгуулагдаж байгаа нь анзаарагдав. 

Тамирчид дээрх төрлөөс гадна гар бөмбөг, шатар, ширээний теннис, хүчний гурван төрөлт, сагсан бөмбөг, жүдо, үндэсний бөх, хүүхдийн хөл бөмбөгийн төрлөөр өрсөлдөнө. Харин нээлт өнөөдөр 19:00 цагт эхэлнэ. Үүнд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт ОУХМ С.Ням-Очир нар хүрэлцэн ирж хонгор нутгийнхантай уулзах юм. Зохион байгуулагчаар “Женко” групп ажиллаж байна. Наадам ирэх ням гаригт өндөрлөнө.

У.Баяраа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top