Олимп эхэлснээс хойш наймдугаар сарын 29-нд Британийн нийслэлд эхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн тоглолтуудын тасалбарын борлуулалт хурдтай өсөж эхэлжээ.
1948 онд Паралимпийн тоглолтыг өөрийн орондоо анх удаа зохион байгуулж байсан Их Британи улс энэ удаад хамгийн их массыг хамарсан өргөн дэлгэр хүрээнд явуулах талаар амлаж байгаа юм.
“Паралимпиадын тасалбарын худалдаалалт рекорд амжилтыг үзүүлээд байгаа ба дараагийн долоо хоногт бүр их нэмэгдэх төлөвтэй байна” хэмээн зохион байгуулах хорооны зүгээс мэдэгдсэн аж.
Нийт 2.5 сая тасалбараас Олимп эхлэхээс өмнө 1.5 сая борлогдсон байсан ба өнгөрөх хоёр долоо хоногт борлуулалт өссөөр 2 сая гаруйг зараад байгаа ба өдрөөс өдөрт улам нэмэгдсээр байгаа ажээ. Энэ нь 4 жилийн өмнө Бээжинд 1.8 сая тасалбар борлуулсан рекорд амжилтыг давж гарсан үзүүлэлт болсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )