ОЛИМП-2012: Америкийн гүйгч хугархай хөлөөрөө гүйж буухиаг дуусгажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Америкийн гүйлтийн тамирчин Мантео Митчелл 4х400 метрийн буухиа уралдаанд хөлийн хугарлаа үл хайхран өөрийн үеэ амжилттай туулсан байна.

АНУ-ын шигшээ баг энэ төрөлд хамгийн алдартайд тооцогддог ба сүүлийн 8 гүйлтэд америкчууд ялсан аж.

Тамирчин өөрийн үе шатны замын тэн хагаст гүйж явтал хөл нь шажигнаж дуугарах шиг сонсогдсон боловч тэр чигээрээ гүрийсээр өөрийн буухиаг командын нөхөртөө дамжуулж чадсан байна. АНУ-ын шигшээ багийн эмч Боб Адамсын оношлосноор гүйгчийн зүүн хөлийн савх яс хугарсан байжээ. Митчелл хугархай хөлтэй яаж 45 секунд гүйж чадснаа одоо хүртэл сайн ойлгож чадахгүй байгаа аж.

Уг тэмцээнд америкчууд 2 минут 58,87 секундээр финалд шалгарч чадсан ба дараагийн тэмцээнд Митчеллийн оронд Бээжингийн олимпийн аварга Лашон Мерритт оролцох юм байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top