Калифорни мужийн Торренс хотын оршин суугч 90 настай Гарри Нельсон зуны олимпийн тоглолтуудын хамгийн тууштай үзэгч гэдгээрээ алдаршаад байгаа ажээ. Тэрээр 18 удаагийн олимпийн тоглолтыг үзэж амжсан байна.
Хамгийн анх 1932 онд Лос-Анжелест зохиогдсон олимпийг үзснээс хойш сурагч байх үед нь 1936 онд Берлинд болсон олимпоос бусад бүх зуны тоглолтуудыг үзсэн байна.
Нельсон 1956 оны Мельбурны олимпийг өөрийн хуримын бал сарын аялалаа хойшлуулж байгаад үзэж байжээ. “Миний эхнэр Ди намайг маш сайн ойлгодог ба бид анх хөнгөн атлетикийн тэмцээн үзэж байгаад танилцсан түүхтэй. Лондонгийн олимп бид хоёрын хамтдаа үзсэн 12 дахь удаагийн зуны олимпийн тоглолт болж байна” хэмээн Нельсон өгүүлжээ.
Гарри Нельсон 1980 оны Москвагийн олимпод бойкотийг үл харгалзан ирж үзсэн цөөн тооны америкчуудын нэг юм.
Рио-де-Жанейрод болох дараагийн зуны олимпод явах эсэхийг нь асуухад “90 настай хүнд маргааш юу тохиолдохийг мэдэхэд хэцүү. Залуусдаа захиж хэлэхэд, ганцхан удаа л амьдрах учраас өдөр бүр амьдралаас авч чадах хэмжээгээрээ хүртэх хэрэгтэй" хэмээн рекорд-үзэгч өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )