“Баяхонгор-2012” бага олимп үргэлжилж байна. Үндэсний бөхийн барилдаан саяхан тойргийн журмаар дөрвөн группээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Барилдаанд 30 бөх зодоглосноос Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү 16 даваанаас 15 даван түрүүлж алтан медалийн эзэн болов. Харин мөнгө, хүрэл медалийг Баян-Овоо сумын харьяат аймгийн арслан Ч.Баасанбат, Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар адил 14 давлаа.
Барилдаанд аймгийн арслан гурав, аймгийн заан ес, харцага 14 цолтон хүч үзсэн юм. Медальт байрт шалгарсан бөхчүүдийн шагналыг улсын аварга О.Балжинням гардуулсан юм.
2008 оны тус наадамд алтан медалийг аймгийн начин Ж.Отгонбаатар хүртэж байсан бол мөнгөн медалийг энэ жилийн мөнгөн медалийг хүртсэн Ч.Баасанбат зүүж байжээ. Ингэснээр тэрбээр Баянхонгор бага олимпийн хошрй мөнгөн медальт болж байгаа юм. Хүрлийг аймгийн заан Х.Буянмөнх хүртсэн байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )