“Баянхонгор-2012” бага олимпийн наадамд оролцож буй ширээний теннисчдийн шилдгүүд хэн бэ гэдгээ харууллаа. 60 байгууллагын шилдгийн шилдэг тус бүр 30 тамирчин ур чадвар, хурдаа сорьж жинхэнэ гал ассан тоглолтыг үзэгчдэдээ харуулж чадсан юм. Эрэгтэйчүүдийн төрөлд ХАМО багийн тамирчин Р.Маргад тэргүүн байр эзэлсэн бол нэгдүгээр хорооны тамирчин М.Мөнх-Оргил мөнгөн медалийн эзэн болов. Харин хүрлийг Шинэ жинст багийн тамирчин А.Төмөртогоо хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрыг тус аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Г.Эрдэнэчимэг эзэллээ. Хоёрт нэгдүгээр багийн тамирчин Б.Сийлэгмаа, гуравт ХАМО багийн тамирчин Ө.Батдэлгэр багтаж, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ гоёв. Маргааш эрэгтэй, эмэгтэй холимог төрөлд өрсөлдөх гэж буй тамирчдын нэрс тодорно.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )