Лондоны олимпийн дараа боксчид толгойн өмсгөлгүй тоглоно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Казахстаны Алмата хотноо энэ сарын 8-9-нд зохиогдсон Азийн олимпийн боксын холбооны ерөнхий ассемблейн үеэр АИБА-гийн Ерөнхийлөгч Чинг Ко Ву Лондоны зуны олимпийн дараагаас сонирхогчдын буюу олимпийн боксын тамирчид шлемгүй /толгойн өмсгөл хамгаалалтгүй/ тоглох болсон тухай мэдээлэв. Дэлхийн боксын цуврал /WSB/-ын тэмцээнүүд нь толгойн өмсгөлгүй мэргэжлийн бокс маягаар явагдаж байгаа нь олимпийн боксын аюулгүй байдал бүрэн хангагдаж чадсан гэдгийг Олон улсын олимпийн хороонд батлан харуулсан гэжээ. Мөн Алматагийн хурлаар энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сарын 17-27-нд Иорданд зохиохоор товложээ. Энэ нь Арабын орнуудын анхаарлыг боксын спортод татахад гол түлхэц болно гэсэн үг юм.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top