Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт, ази тивийн аваргын хүрэл медальт боксчин Н.Төгсцогт Оросын холбооны улсын тамирчин Миша Алайныг 15:11 харьцаатайгаар итгэл төгс ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. Манай тамирчин гурван үеийн турш илт давуу тоглолтыг үзүүлж, онооны давуугаар ийнхүү өрсөлдөгчөө буулган авснаар 21-хэн насандаа олимпын наадамд финалдаж байна. Н.Төгсцогт маань алтан медалийн төлөө Кубын тамирчин Каразанатай 8-р сарын 12-нд өрсөлдөхөөр боллоо. Каразана нь өдгөө 19 настай шинэ залуу тамирчин юм.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )