Өнөөдөр Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 84кг болон 120 кг-ын жингийн тэмцээн үргэлжилнэ.
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн 84 кг-ын жинд О.Үйтүмэн, 120 кг-ын жинд Ж.Чулуунбат нар өрсөлдөх юм.
84 кг-ын жинд зодоглож буй ОУХМ О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагишвилитэй барилдана. Ялбал гуравдугаар тойрогт нигерийн бөх Андрей Адибо Дик, пуэрто-рикогийн бөх Жайме Эмпиналь хоёрын аль ялсантай нь барилдах магадлал байна. Уг жинд 19 бөх өрсөлдөж байгаа аж.
ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогтоо мөн хийлж, хоёрдугаар тойрогтоо сенегалын бөх Малал Ндиатай барилдахаар болжээ.
Ялбал гуравдугаар тойрогт оросын бөх, дэлхийн 3 удаагийн аварга Биляль Махов, азербайжаны бөх, ДАШТ-ний хүрэл медальт Жамаледдин Магомедов, украиний бөх Олександр Хоцяновский, туркийн бөх, европийн аварга Таха Акгуль нарын хэн нэгэнтэй таарах аж. 120 кг-ийн жинд 18 бөх өрсөлдөнө.
Хэсгийн барилдаан 20.00 цагт эхэлнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )