“Баянхонгор-2012” бага олимпийн чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчдын нэрс тодорлоо. Энэ төрөлд 135 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван жинд хүч үзсэн юм. Тэдгээр тамирчин байнгын бэлтгэлгүй байдаг ч маш ширүүн өрсөлдөөнтэй байв. Нэг тамирчнаар нь жишээ авахад Өнөөдөр “өчигдөр” хөдөө гэрээсээ ирлээ. Ах, дүү нартаа малаа даатгачихаад ирсэн” гээд мотоцикл хөлөглөн Баянговь сумаас ирсэн байв. Малын зах бараадаж явсан ч тэрбээр 84 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медалийн эзэн болсон. Тус наадам 2008 онд анх зохион байгуулагдахад 70-аад тамирчин дөрвөн жинд өрсөлдөж байжээ. Энэ жил хоёр дахин олон тамирчин оролцож байгаа нь орон нутагч чөлөөт бөх хэрхэн хөгжиж байгаа нь илт харагдлаа.
Шагналыг ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, үндэсний бөхийн аварга О.Балжинням, жүдо бөхийн дасгалжуулагч Ц.Нацагдорж нар гардуулсан юм.
Медальт байрт шалгарсан тамирчдын нэрс:
Эр 84-кг (24 тамирчин өрсөлдсөн)
З.Батамгалан (Баянговь) хүрэл
Б.Энхбаатар (Богд) хүрэл
М.Батцэнгэл (Бөмбөгөр) мөнгө
Д.Цэрэнтогтох (Заг) алт
Эр 60-кг (24 тамирчин өрсөлдсөн)
Н.Амарбаясгалан (Бууцагаан) хүрэл
С.Мөнхтуулдах (Цагаанчулуут) хүрэл
Л.Лхагвасүрэн (Баацагаан) мөнгө
Б.Мөнх-Очир (Бөмбөгөр) алт
Эр 66-кг (25 тамирчин өрсөлдсөн)
Х.Лхагвасүрэн (гуравдугаар баг) алт
Х.Төмөрчадөр (Дэлгэрсайхан) мөнгө
Б.Эрхэмбаяр (Гурванбулаг) хүрэл
Л.Энхбаатар (Бууцагаан) хүрэл
Эм 48-кг (17 тамирчин өрсөлдсөн)
Р.Тамжидмаа (Баянговь) хүрэл
Б.Чойжмаа (Шинэжинст) хүрэл
Д.Нандинцэцэг (Гашуут) мөнгө
Т.Ариунжаргал (Бөмбөгөр) алт
Эм 55-кг (21 тамирчин өрсөлдсөн)
Ж.Жавзанпагма (гуравдугаар баг) хүрэл
Д.Лхагвасүхэн (хоёрдугаар баг) хүрэл
М.Уранчимэг (есдүгээр баг) мөнгө
Э.Энхбуян (Жинст) алт
Эм 59-кг (24 тамирчин өрсөлдсөн)
Ж.Мөнхзаяа (Бууцагаан) хүрэл
Р.Долгоржав (есдүгээр баг) хүрэл
М.Лхагвасүрэн (Гурванбулаг) мөнгө
Ж.Түмэнжаргал (Цахир) алт
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )