“Макс” группийн 20 жилийн ойд зориулсан эрийн гурван наадам өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ. “Макс”-ын наадамд хүчит 128 бөх зодоглох бөгөөд түрүү бөхийг 10 сая, үзүүрт үлдсэн бөхийг таван сая төгрөгөөр тус тус байлахаар болжээ.
Харин хурдан морьдын уралдаанд их нас, соёолон мордох бөгөөд эхний 21 хурдан ажнайг байлах гэнэ. Үүнд 6-21-д орсон морь болгоныг сая төгрөгөөр шагнахаар төлөвлөжээ.
Дашрамд дурьдахад "Макс" группийн “данстай” улсын цолтой гурван бөх бий. Говь-Алтай аймгийн харьяат Улсын начин Ду. Батбаяр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Улсын начин Санжсүрэн, Улсын гарьд Рагчаа нар багтдаг юм. Мөн энэ жилийн наадмын өсвөрийн бөхийн түрүү мөн "Макс"-д харьяалагддаг юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )