Ямайкийн тамирчин өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан хүнээр тодроод байгаа Усайн Болтыг Британийн илгээмж хүргэлтийн Shutl компани дэлхийн хамгийн хурдан хүргэлтийн дээд амжилтыг тус компанийн нэрийн өмнөөс тогтоохыг албан ёсоор хүсчээ. Илгээмж хүргэлтээрээ алдартай тус компанийн дээд амжилт 898 секунд байгаа аж. Тэд үүнээс илүү хурдан хүргэж чадна хэмээн найдаж буй Усайн Болтод өөрийн хувьцааны нэг хувийг санал болгоод зогсохгүй хүссэн хэмжээгээрээ тахианы мах идэхийг зөвшөөрсөн байна. Болт ч өмнө нь тахианы мах идэх дуртай, түүнийг идсэнээр илүү хурдан гүйдэг хэмээн ярьж байжээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )