МУГТ У.Мөнх-Эрдэнэ: Ард түмнээсээ хүлцэл өчье, үнэхээр харамсалтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

 



“Лондон-2012″ зуны 30 дахь удаагийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаад байсан дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр мөнгөн медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож, 21-29 (6-4; 9-8; 6-17) харьцаатай ялагдсанаар олимпийн наадмын хүрэл медаль хүртэхээр боллоо. Уг тоглолтын дараа манай сэтгүүлч түүнтэй утсаар холбогдож, сэтгэгдэлийг нь сонсож баяр хүргэсэн юм.
-    Танд олимпийн хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе. Мөн Монголын нийт ард түмний өмнөөс танд баярлаж байгаагаа илэрхийлье. Эх орон тань таниар бахархаж байна?
-    За баярлалаа. Та бүхний минь халуун дулаан энерги надад хүч тэнхээ, урам зориг хайрласан шүү. Ямар ч байсан хүрэл медалийн эзэн боллоо. Эх орныхоо нэрийн өмнөөс алтын төлөө тулалдахыг чин сэтгэлээсээ хүсч байлаа. Ард түмнээсээ хүлцэл өчие. Үнэхээр харамсалтай байна.
-    Үнэхээр ширүүн тулаан боллоо. Та эхний хоёр үе дээр ялж явсан шүү дээ
-    Тиймээ дараа нь тоглолтынхоо бичлэгийг үзээд өөртөө жоохон харамссан. Үзэгчид тэр аяараа Монголиа, Монголиа гэж орилж байхад энэ чинь миний эх орон гэж омогшиж байлаа. Өрсөлдөгч үнэхээр сайн байсан. Би цохилт бүрээ оновчтой хийхийг хичээсэн. Гэвч харамсалтайгаар ялагдлаа.
-    Зүгээрдээ танд дахиад зөндөө боломж байгаа шүү дээ. Ямартай ч та бол Монголын бахархал болсон хөвгүүдийн нэг?
-    Би дайчин, хүчирхэг, эрэлхэг эцэг өвгөдийн хүү. Би бол Монголын үр удам

Г.Мөрөн www.uls.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top