Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 84 кг болон 120 кг-ын жингийн тамирчид өнөөдөр эрч хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Манай улсын хувьд ОУХМ О.Үйтүмэн дөнгөж сая Гүржийн бөх ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагишвилитэй барилдлаа. Тэрбээр эхний үед 1:9-ын харьцаатайгaaр хожигдсон бөгөөд хоёр дугаар үед онооны зөрүүгээр мөн ялагдсан юм.
84 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагишвилитэй барилдсан нь энэ юм. О.Үйтүмэн дагах барилдаан хийх магадлалтай болохоор түүний хувьд найдлага дууссан гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл Гүржийн бөх ялсан тохиолдолд О.Үйтүмэн дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болно.
Тун удахгүй манай бөх ОУХМ Ж.Чулуунбат Сенегалын тамирчин Малал Ндиатай барилдах 21:12 цагт барилдах гэж байна. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )