Лондонгийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д “Сүлд” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат Сенегалын бөх Малал Ндиатай дөнгөж сая барилдан яллаа. Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Сенегалын бөх Малал Ндиаг 1-0; 2-0 харьцаатайгаар буулган авсан бөгөөд дараагийн шатанд Оросын бөх, дэлхийн гурван удаагийн аварга Биляль Маховтой 21:55 цагт барилдана.
Ж.Чулуунбат 2008, 2011, 2012 оны Азийн аваргын хүрэл, 2010 онд Азийн наадмын мөнгө, энэ онд болсон Монголын нээлттэй тэмцээний аварга юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 2 )
Чука дараа жил ч орох естой.чөлөөтөд нээх сайн хүн байддгүй
Сдакуудаа алий шүү чука аварга сайн барилддаг хүн шүү амаа мэдэж яриарай сданууда тэгж ярих юм бол та нарыг бүгдийг чинь авж шидэхээр хүн шүү заавал олимпод медалл авж байж хүндлл хүлээхиймү.айн бусад орон зүйлүүдд монгол улсынха нрийг гаргаал явдаг сэтгэлээрээ хүншдэ чука маань гэтэл та нар ингээл ярьж л байдаг арчаагүй амьсгаанууд