Н.Төгсцогт олимпийн мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 12

 

МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт зуны олимпийн XXX наадмын боксийн 52 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин, дэлхийн аварга Миша Алоянийг 15:11 харьцаатай ялсан билээ.  Манай тамирчин дөнгөж сая алтан медалийн төлөө Кубын боксчин, Пан-Америкийн аварга Робейсу Рамирезтай тоглолоо.

Нэг дүгээр үед тэрбээр тоглолтын  санаачлагыг гартаа авснаар эхлүүлсэн бөгөөд 6:5 онооны харьцаатайгаар эхний үед ганц оноогоор дутуудав. Харин хоёр дугаар үед 10:9 харьцаатай буюу мөн л нэг оноогоор дутуу байсан юм. Улмаар шийдвэрлэх буюу гурав дугаар үед эн тэнцүүхэн тоглож хожигдлоо.

Тэмцээний турш Н.Төгсцогтыг элэг нэгтнүүд нь “Монголиа” хэмээн тасралтгүй уухайлан  дэмжиж байсан юм.

Дашрамд дурьдахад боксийн төрөлд 74 улс оролцож байгаа бөгөөд 20 улс медаль авсан байна.  Тэдний нэг нь манай улсын баг тамирчид байсан бөгөөд эх орныхоо нэрийг  Лондонд гаргаж  амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе.

Лондоны олимпод эх орныхоо нэрийг гаргаж медаль авсан тамирчдаараа эх орон, элэг нэгтнүүд нь бахархаж байгаа бөгөөд дараа дараагийн олимпод амжилт, медалийн тоогоо ахиулна гэдэгт итгэж байгааг онцлох нь зүйтэй болов уу.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top