ОЛИМП-2012: Манай тамирчны оролцсон Марафон гүйлт өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 12

Лондонгийн олимпийн хаалтын тэмцээнүүдийн нэг болох хөнгөн атлетикийн төрлийн эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн саяхан болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин Б.Сэр-Од оролцсон ба 105 орны тамирчдаас 51-т буюу дунд хавьд ирсэн амжилт үзүүлэв.

Тэмцээний ялагчаар Угандын тамирчин Стивен Кипротич тодорч, түүний хойно нэр нэгт амьдай болох Кенийн тамирчин Уилсон Кипротич удааллаа. Мөн Кенийн Абель Кируи гуравт орон африкийн тамирчид гүйлтээр манлайлдгийн үлгэр жишээ болов.

Ази тивээс Японы гүйгч 6-р байрны амжилт үзүүлсэн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top