С.Ням-Очир, П.Лхамдэгд нар хуримлана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

 ОУХМ С.Ням-Очир Лондонгийн олимпийн  жудо бөхийн 73 кг-ийн жинд  хүрэл медаль хүртэж эх орондоо энэ олимпийн анхны медалийг авчирсан.  Хүрэл медалийн болзлыг хангасаныхаа  дараа хэрхэн хөөрч баярлаж байсан нь одоо ч нүднээ харагдах шиг. Тэр ялалт ганцхан түүнийг бус эх орноо төлөөлөн оролцож буй элэг нэгт тамирчдыг нь хамгаас их баярлуулж дараа дараагийн медалийн буухиаг эхлүүлсэн билээ. Энэ жилийн хувьд түүний амьдралд цөөнгүй баярт үйл явдал тохиож байна. Энэ намрын билэгт сайн өдрүүдийн нэгэнд тэрээр хуримаа хийхээр төлөвлөж байгаа аж. Түүний сүйт бүсгүй ОУХМ П.Лхамдэгд юм.  Тэрээр энэ олимпод жудо бөхөөр эх орноо төлөөлөн оролцсон ч харамсалтай нь эхний барилдааандаа ялагдсанаар олимпийн наадмыг орхисон билээ. Тэд хамтран амьдраад таван жил болж байгаа бөгөөд олимпийн наадмаас эргэж ирмэгцээ хуримын бэлтгэлдээ орсон байна. Спортын шилдэг гэр бүлүүдийн тоог нэмж буй  хосуудынхаа цаашдын амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top