Лондонгийн олимпод оролцсон Камеруны таван боксчин Их Британид үлдэх хүсэлт гаргасан байна.
Өнгөрсөн долоо хоногт эдгээр боксчид өөрсдийн тэмцээний дараа нэг сэлэлтийн тамирчин, эмэгтэй хөл бөмбөгийн шигшээгийн сэлгээгийн хаалгач нарын хамт олимпийн тосгоныг орхин явсан билээ.
Тамирчид мэдүүлэхдээ тэдний улсын олимп хариуцсан эрх баригчид тэмцээнд амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд тамирчны эрхийг нь хасна хэмээн сүрдүүлсэн гэж ярьцгаасан байна. Иймээс тэд Их Британид үлдэн өөрсдийн мэргэжлийн ур чадвараа сайжруулахыг хүсч байна гэжээ.
Өмнө нь мөн Лондонд олимпийн бамбарыг буухиалахад оролцохоор уригдсан Эфиопийн 15 настай бамбар залагч хүү тодорхойгүй байдлаар оргосон ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )