Омск хотод болсон олон улсын марафон гүйлтийн үеэр 33 гүйгч “түргэн тусламжаар” эмнэлэгт хүргэгджээ. Эдгээрээс 23 нь одоо хүртэл сэхээнээс гараагүй байгаа аж.
Уг явдлын гол шалтгаан нь +37 градусын халуунд марафонд гүйснээс наршиж муужирсан байна.
Марафонд нийт 14 мянган хүн оролцсон ба 6, 10, 42 километрийг +37 градусын халуунд туулсан ажээ. Энэ нь уг тэмцээн зохиогдож эхэлснээс хойшхи 23 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй хамгийн өндөр температур юм байна.
Энэ марафоны ялагчаар Белоруссийн гүйгч Ольга Мазуренок 2 цаг 44 минут 47 секундийн амжилт үзүүлж шалгарчээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )