Зуны олимпийн 30 дугаар наадам хөшгөө хааж, Монголын баг тамирчид эх орондоо ганзага дүүрэн медальтай ирж байна. Өнөөдөр “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд 05:25 цагт Их Британий нийслэлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон манай улсын ширэн бээлийтнүүд ирсэн юм.
Тамирчдыг хэвлэлийнхэн болон ард түмэн хүлээн авч, халуун баяр хүргэв. Тэднийг ирсэн даруйд нь Монголын боксын холбоо боксын заал руу дөрвөн жип машин хөлөглөн авч явж хэвлэлийн хурал зарлалаа. Манай улс энэ удаагийн Олимпод дөрвөн боксчноо өрсөлдүүлсэн. Лондоны Олимпийн наадамд 204 орон оролцсоны 97 нь боксын төрлөөр тамирчнаа сойсон байна. Тэр дундаас манай улсын дээрх тооны тамирчны хоёр нь мөнгө, хүрэл медаль хүртэж дэлхий дахинд гайхагдсан их амжилт болов.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )