Ази тивийн сагсанбөмбөгийн АШТ-ний нээлт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Манай улсад анх удаа Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Тэмцээний тоглолтууд маргааш эхлэх бол нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр  18.00 цагт “Blue Sky” цамхагийн 10 давхарт болно. 
Мөн өнөөдөр 14.00 цагт тэмцээнд өрсөлдөх 16 багийн ахлагч, менежерүүдийн хурал, 16.30 цагаас шүүгчдийн нэгдсэн хурал үргэлжлэх ажээ.

Ази тивийн 16 баг дараах дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
“А” группт: Хятад, Хонконг, Энэтхэг Ливан
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.

Тэмцээний нээлтийн тоглолт маргааш өглөө 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн хооронд болох юм. Манай баг, тамирчид эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багтай хийхээр болжээ. Тэмцээний тоглолтуудыг Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10-20.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ үед тусгай автобус үйлчлэх аж. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөх бол 20-ноос хоёрдугаар шат үргэлжилнэ. Харин 26-нд тэмцээний аваргууд тодорно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top