Манай улсад анх удаа Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр тэмцээний албан ёсны нээлт болсон бол өнөөдөр жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ. Эхний тоглолт 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн хооронд болох юм. Манай баг, тамирчид эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багтай хийхээр болжээ. Тэмцээний тоглолтуудыг Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10-20.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ үед тусгай автобус үйлчлэх аж.
Ази тивийн 16 баг дараах дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
“А” группт: Хятад, Хонконг, Энэтхэг Ливан
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.
Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөх бол 20-ноос хоёрдугаар шат үргэлжилнэ. Харин 26-нд тэмцээний аваргууд тодорно.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )