Ховд аймгийн Дарви сумын харъяат Монгол Улсын манлай уяач Б.Мөнхтөрийн цолны найр энэ сарын 21-нд зохион байгуулагдах гэж байна. Улс бүсийн наадамд түүний уясан хүлэг эртнээс дээгүүр давхидаг байсан нь өнөөдрийн энэ их алдарыг олжээ. Түүний найрыг сумынх нь Засаг заргын тамгын газар, ИТХ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь хамтран зохион байгуулах гэж байгаа юм байна. Цолны мялаалгад дээд гурван нас уралдаж түрүү морь, бөхийг хоёр сая төгрөгөөр байлах гэнэ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )