Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээний эхний өдрийн тоглолт өчигдөр боллоо. “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон тоглолтод манай улсын баг Бахрайны багтай 20:00 цагт тоглосон юм. Эхний үед манай улсын баг хоёр оноогоор илүүрхэж явсан ч хоёрдугаар үеэс оноо алдаж эхэлсэн юм. Ингэсэнээр дөрвөн үе тус бүр 10 минут тоглоход Бахрайн улсын баг 95:74 харьцаатайгаар манай улсын багийг хожив. Тэмцээний төгсгөлд өөрийн улсын багийн дасгалжуулагчаас “Тамирчид юун дээр алдаа гаргасан гэж та бодож байна вэ” гэхэд “Хамгаалалт маш муу байлаа. Эсрэг багийнхан ихэвчлэн чөлөөт шидэлтээр оноо авсан. Туршлагатай сайн ч юм” гэв. Монголынхоо багийг дэмжихээр олон үзэгч цуглажээ. Тэдний дунд өнгөрсөн өвөл “Ард даатгал”-ынханаар тэрбум төгрөгөөр хоолойгоо даатгуулж шуугиан тарьсан дуучин Ө.Цэрэнчунт гэр бүлийнхээ хүнний хамт ирж их л эмоцтой дэмжиж байгаа харагдсан. Харин МСБХ-ны ерөнхийлөгч Д.Мөнх-Оргил хөндлөнгийн үзэгчийн хувиар иржээ. Тэрбээр тамирчиддаа хувийн үнэлгээ өгч суусан биз ээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )