Өсвөр үеийнхэн залуучуудын дэлхийн аваргад оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

 

Дэлхийн кикбоксын холбоо, Словак улсын Засгийн газар хамтран ирэх сарын 08-15-ны өдөр Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн өсвөр үе 10-12 нас, 13-15 нас, залуучууд 16-18 насны ангилалд кикбоксын зургаан төрөлд, тодруулбал -28 kг-32 kг -37 kг -42 kг -47 kг 47 (13-14-15 нас)- 42 kг - 42 kг - 47 kг - 46 kг - 52 kг - 50 kг - 57 kг - 55 kг 63 kг - 60 kг - 69 kг - 65 kг + 69 kг +65 kг гэсэн жингийн ангиллаар аваргуудаа шалгаруулах юм. Тэмцээнд эх орноо төлөөлөн Нийслэлийн 75-р сургуулийн сурагч Т.Өсөхбаяр, Э.Адъяаням, Б.Гансэлэм, Б.Гантогтох, Т.Тэмүүлэн нар оролцохоор болжээ.

1978 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн ДАШТ-д Монголын өсвөрийн кикбоксчид анх 2002 онд оролцож эхэлсэн бөгөөд санхүүгийн асуудлын улмаас оролцохгүй байсаар энэ жилээс хоёр дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top