М.Фелпс Латынинатай авахуулсан зургаас болж медалиа хураалгах уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

Олимпын наадмын 22 удаагийн шагналт, 18 удаагийн аварга Майкл Фелпсийг Олон улсын Олимпын хорооны 40 дүгээр заалтыг зөрчсөний улмаас Лондон 2012-оос хүртсэн алтан медалиа хураалгаж болзошгүй талаар Британийн хэвлэлүүд бичиж байна. Уг журмын дагуу энэ удаагийн Олимипод оролцсон тамирчдын хэн нь ч энэ оны турш Олимпийн бус маркетингийн сурталчилгаанд оролцохгүй байх үүрэгтэй аж. Тэгвэл энэхүү скандал нь хоёр ширхэг гэрэл зургаас болон олон нийтийн тэр дундаа Олимпын хорооныхны анхаарлыг татаж багагүй дуулиан дэгдээх бололтой байна. Тэдгээр зураг дээр усан сэлэлтийн алдарт тамирчин маань Louis Vuitton-ы цүнхийг сурталчилсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Нэг зураг дээр нь тамирчин эр Оросын нэртэй гимнастикч Лариса Латынинагийн хамт авахуулсан байх бөгөөд тэдний хөлд уг фирмийн цүнх байх аж. Нөгөө зурагт нь Фелпс баннанд орж байх бөгөөд өрөөний шалан дээр мөн л нөгөөх цүнх байгаа гэнэ. Уг зургуудыг нэрт гэрэл зурагчин Анни Лейбовиц авсан байна. Харин Францын загварын ордны зүгээс энэ нь албан ёсны сурталчилгаа бүхий зураг биш бөгөөд зохиогчоос нь хулгайлагдсан байх магадлалтай гэсэн мэдэгдэл хийжээ. Эдгээр дуулиант зураг нь энэ сарын 13-ны өдрөөс эхлэн сайтуудаар цацагдаж эхэлсэн, ингэхдээ хууль бусаар олон нийтийн гарт орсон гэдэг нь тогтоогдвол тамирчин эрийн хувьд шийтгэлээс мултарч болох гэнэ.  Тэрээр Лондонгийн Олимпоос дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн билээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top