Шалтгаан нь найз бүсгүй нь гэнэ. Испанийн залуучуудын шигшээ баг болон “Вальядолида” багийн тоглогч 20 настай Мадроно Хорхе Андрес найз бүсгүйгээсээ болоод хорвоогоос хальсан талаар Halacelta.com портал мэдээлжээ. Тэрээр найз бүсгүйгээ өөрөөс нь салахаар шийдсэнийг дуулаад сэтгэл санааны хямралаа барьж дийлээгүй байна. –Та бүгдийгээ тэврэн үнсье. Сайхан бүхнийгээ үлдээгээд одож байгаадаа баяртай байна. Би явах боллоо хэмээн нас барахаасаа нэг хоногийн өмнө өөрийн Twitter хуудсандаа бичсэн байжээ. Ер нь сүүлийн үед хөлбөмбөгчдийн дунд амиа хорлолт газар авах нь уу гэлтэй нэмэгдэж байгааг уг сайт онцолжээ. 2011.11 сард Уэльсийн шигшээ багийн дасгалжуулагч 42 настай Гари Спида амиа хорлосон бол Германы шигшээ багийн гишүүн, «Ханновер» багийн тоглогч Роберт Энкегийн амиа хорлосон явдал дэлхий нийтийг шуугиулж байсан билээ. Робын бэлэвсэн эхнэрийн хожим өгсөн мэдүүлэгт нэрт хөлбөмбөгчний хувьд сэтгэл санааны өөрчлөлттэй болоод байсан, охиныхоо асран хүмүүжүүлэх маргаант асуудлыг давж гарч чадаагүй гэсэн дүгнэлт гарч байлаа.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )