Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт манай улсын нийслэлд нээлтээ хийсэн. Монгол Улс тус тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж буйгаараа давуу эрхтэй. Тиймээс финалын 16 багт багтсан. Тэмцээний эхний шатанд дээрх тооны баг дөрвөн хэсэгт хуваагдан, гурав өдөр тойргоор тоглон дараагийн шатанд оролцох эрхээ авсан. Хэсэг тус бүрийн эхний гурван баг дараагийн шатанд шалгарах журмаар явагдсан. Эхний шатнаас Хонг-Конг, Сингапур, Монгол, Казакстаны багууд хасагдав.
22-нд Буянт-Ухаа спорт цогцолборт
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )