Ширээний теннисний өсвөр үеийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-31-нд Японы Осака хотод болно. 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй тус тэмцээнд Зүүн Ази тивд багтдаг БНХАУ, Япон, БНСАУ, Макао, Тайвань, БНСУ-ын өсвөрийн одон бөмбөгчид өрсөлдөх бөгөөд манай улсаас 12 хүртэлх насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин оролцохоор болжээ. Сонирхуулахад О.Хүслэн, М.Дэлгэрмаа, Г.Индраа нар өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Якутск хотод болсон Азийн хүүхдийн спортын наадамд амжилттай оролцож, ганцаарчилсан, хос, холимог хосын төрлөөс гурван алт, төдий тооны хүрэл медаль хүртсэн юм.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )