ОХУ-ын Красноярск хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд ОХУ-ын мужуудаас гадна Монгол, Узбекистаны жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөв. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд” Их дуулга”-ын хүрэл медальт, ОУХМ Д.Амартүвшин (Хилчин), 66 кг-д ОУХМ Б.Хишигбаяр (Женко) нар алт, 90 кг-д ОУХМ Б.Жанчивдорж (Хүч), мөнгө, 81 кг-д спортын мастер Х.Цогтгэрэл (Алдар) хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д “Женко” клубийн тамирчин А.Саранзаяа мөнгөн медалийн эзэн болов. Манай жүдочид ОУХМ Ш.Эрдэнэбилэг, У.Эрдэнэбаатар, П.Хаштогтох нарын удирдлага дор хүч үзжээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )