“Лондон-2012” Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 72 кг-ийн жинд түрүүлсэн Оросын тамирчин Н.Воробьева Эрхүү мужийн төрөлх Тулун хотдоо хоёр хоног зочлох үедээ анхны багш дасгалжуулагч Камиль Камильевич Жиганчиндаа “Nissan X-Trail” хийцийн жип хөнгөн тэрэг бэлэг болгон өгчээ.
Тэрбээр ярилцлага өгөхдөө “Төрөлх хотоосоо Санктпетербург хотод шилжин явахдаа анхны анхны багшдаа олимпийн наадамд аварга болбол хөнгөн тэрэг бэлэглэнэ гэж амласан юм, Ингээд олимпийн аварга болж амлалтаа биелүүлж байгаадаа баяртай байна. Арван настай байхдаа спортын танхимаар орж сонирхож явахад минь Камиль Камильевич багш маань тааралдаад чөлөөт бөхийн спортоор хичээллэхийг зөвлөж шавиа болгосон. Бид хамтдаа 5 жил ажилласан. Багш маань бөхийн спортын сайхныг надад мэдрүүлж, спортын гарааг маань зөв тавьж, олон мэх зааж сургасан. Одоогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид багшийн маань зааж сургасныг засварлаж төгөлдөржүүлсэн юм. Би Эрхүү мужид чөлөөт бөхийн спортыг өргөн хөгжүүлэхийг зорьж байна. Мужийн амбан захирагчийн орлогч хүлээн авч уулзахад би бодол саналаа хэлсэн. Эрхүү хотод чөлөөт бөхийн танхим баригдаж байна. Би Тулун хотдоо чөлөөт бөхийн танхим нээж өөрийнхөө нэрэмжит болгох зорилготой байна” гэж өгүүлжээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )