Н.Төгсцогтыг 6000 ам.доллар МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-ын хамт шагналаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23



Монголын үндэсний олимпийн хороо болон “Скайтел” компанийнхан өчигдөр “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн  олимпоос мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Н.Төгсцогтод МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-ыг 6000 ам.долларын хамт гардуулсан юм. Харин хүрэл медаль хүртсэн гурван тамирчдад тус бүр 4000 ам.доллар өгч, “Алтан од” энгэрт нь зүүлээ. Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэгийн хувьд дэлхийн аварга болохдоо “Алтан од” авч байжээ. Тамирчдаа амжилтад хүргэсэн гавьяатай дасгалжуулагч нарт ч мөн мөнгөн шагнал гардуулж, цаашид олон аваргууд төрүүлэхийг хүсэн ерөөлөө. “Скайтел” компанийнхан тамирчин тус бүрт Монголын инженерүүдийн ур чадвараар бүтсэн “Смарт таб” таблет, цоо шинэ үйлчилгээ болох интернэт, кабель, суурин утасны гурвалсан “Скай медиа” үйлчилгээний эрх, дөрвөн жил үнэ төлбөргүй хэрэглэх 9699.... гэсэн алтан дугаараа бэлэглэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top