Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд эхэлсэн билээ. Тус тэмцээний эхний хоёр хэсгийн тоглолт өндөрлөж, өнөөдөр финалын шатанд шалгарсан найман багийн тоглолт болно. Үүнд Тайвань, БНХАУ, БНСУ, Япон, Саудын Араб, Филиппин, Ливан, Ираны баг хасагдах журмаар өрсөлдөж 26-нд аваргаа тодруулна. Мөн хоёрдугаар хэсгээс хасагдсан Сири, Бахрейн, Энэтхэг, Индонез улсын баг өнөөдөр 9-12 дугаар байрны төлөө тоглох юм.
“Буянт-Ухаа”-д болох өнөөдрийн тоглолтын хуваарь.
10.00 цагт Сири, Бахрейн
12.00 цагт Энэтхэг, Индонез багууд 9-12 дугаар байрны төлөө тоглоно.
Финалын шатанд:
14.00 цагт Тайвань, Япон
16.00 цагт Суадын Араб, БНХАУ
18.00 цагт БНСУ, Филиппин
20.00 цагт Ливан, Ираны тоглолттой.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )