Америкийн алдарт дугуйчин Лэнс Армстронгийг сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгаж нэр хүндтэй уралдаан болох «Тур де Франс»-ын 7 удаагийн ялагчийн цолыг оролцуулан 1998 оноос хойш авсан бүх шагналыг хураан, насаар нь ахин уралдаанд оролцох эрхийг нь хасжээ.
Энэхүү шийдвэрийг АНУ-ын Допингийн эсрэг агентлаг /ЮСАДА/ гаргасан байна.
Хэвлэлийн албаны мэдээлэлд тамирчны гаргасан “допингийн эсрэг журмыг” зөрчсөн үйлдлүүдийн талаар дурджээ.
“Допинг хэрэглэсэн тухай хөдөлшгүй нотолгоог олсон тохиолдолд бид уйгагүй мөрдөн шалгаж эцсийн шийдвэрээ гаргадаг” хэмээн ЮСАДА-ын тэргүүн Трэвис Тайгэрт тайлбарласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )