Их монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ой, улсын их баяр наадмын соёолон насанд 236 хүлэг уралдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, аймгийн алдарт уяач Х.Түмэнбаярын “Богд хээр” тод магнай болж, торгон жолоогоо өргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр эрхэм уяач “Богд хээр” үрээнийхээ мялаалгад зориулж аймгийнхаа Хонгор-Овоо гэдэг газар соёолон, дааганы уралдаан зохион байгуулж байна. Хээр үрээ нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Рагчаасүрэнгийн унаган адуу бөгөөд зүүн бүс, Дорноговь аймгийн наадмын түрүү, Өмнөговь аймгийн бүсийн наадамд айрагдаж байсан юм.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )