Сагсан бөмбөгийн азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Дөнгөж сая Иран, Японы шигшээ багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөж Ираны баг 87:83–аар өрсөлдөгчөө хожлоо. Тус баг нь эхний хоёр тойрогтоо 10 гаруй оноогоор илүүрхэж явсан ч гуравдугаар үеэс өрсөлдөгч баг нь тоглолтынхоо төлөвлөгөөг эрс өөрчилж, оноогоо зургаан тооны харьцаатай болгов. Ингэсээр тоглолт дуусхад 21 минут дутуу байхад Японы баг гурван оноо авч өрсөлдөгч багаа нэлээд сандралд автуулсан. Гэвч туршлагатай тулдаа Ираны баг оноо алдалгүй зүтгэсээр дээрх онооны харьцаатайгаар хожсон юм. Нэмж хэлэхэд Ираны баг өнгөрсөн жилийн тэмцээнд хүрэл медаль хүртэж байв. Мөн азийн хошой аварга болж байсан билээ. Тэмцээнийг МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар үзэж байна. Одоо Хятад, Солонгосын шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөнө.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )